Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хурд” хамтлаг алтан пянзаа зохиолч Б.Ойдовт бэлэглэлээ

“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан хийлгэсэн алтан пянзаа зохиолч, яруу найрагч Б.Ойдовт бэлэглэжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хурд” хамтлаг алтан пянзаа зохиолч Б.Ойдовт бэлэглэлээ
“Хурд” хамтлаг алтан пянзаа зохиолч Б.Ойдовт бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан хийлгэсэн алтан пянзаа зохиолч, яруу найрагч Б.Ойдовт бэлэглэжээ.

Уг алтан пянз нь АНУ-д 50 ширхэг хэвлэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бэлэг болон очоод байгаа аж.

Мөн “Хурд” хамтлаг 20 жилийн ойн баярын тоглолтынхоо үеэр дуудлага худалдаагаар таван сая төгрөгөөр худалдаалж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчилгээний тасагт хандив болгон өгч байсан юм.

Тэгвэл энэ удаад “Хурд” хамтлагийн урын сан дахь 20 орчим дууны үгийг бичиж, хамтлагийн хорин жилийн ойд зориулж “Хурд-20 жил” номын зохиолч, редактораар ажилласан тул алтан пянзыг гардан авах хүндэтгэлийг хүлээж байгаа аж.

Түлхүүр үг:“Хурд” хамтлаг алтан пянзаа зохиолч Б.Ойдовт бэлэглэлээ
Хуваалцах