Хурд хэмжиж, хяналт шалгалт хийж байна
Завхан аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн алба хаагчид, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран улсын чанартай
Мэдээллийн алба

Завхан аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн алба хаагчид, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран улсын чанартай А0603, А1102 дугаартай авто зам дамжин өнгөрдөг Тосонцэнгэл, Нөмрөг, Тэлмэн сумын байнгын постууд, цагийн менежментийн дагуу хурд хэмжиж хяналт шалгалт хийж байна.
Зөрчил гаргасан жолооч нарт Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаж, Хүүхдийг ЗХД-д заасны дагуу зөв тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулж зөв сонгох, хамгаалах бүс тогтмол хэрэглэж хэвших талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, жолооч, зорчигч нарын хамгаалах бүсийг нэг бүрчлэн бүслүүлж зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлж хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцоно уу гэж Завхан аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.



















