Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурд хүчний гайхамшиг Феррари 70 нас хүрчээ

1947 оны гуравдугаар сарын 12 нд буюу 70 жилийн өмнө автомашин үйлдвэрлэгч Феррари компани анхныхаа машины хөдөлгүүрийг асааснаар, тус компанийн түүх эхэлжээ. Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурд хүчний гайхамшиг Феррари 70 нас хүрчээ
Хурд хүчний гайхамшиг Феррари 70 нас хүрчээ. Зураг: МҮОНРТ

1947 оны гуравдугаар сарын 12 нд буюу 70 жилийн өмнө автомашин үйлдвэрлэгч Феррари компани анхныхаа машины хөдөлгүүрийг асааснаар, тус компанийн түүх эхэлжээ. Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь 1947 онд үйлдвэрлэсэн Феррари 125 С спорт загвар бөгөөд 1,5 литрийн багтаамжтай 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй тэрэг байв. Феррари тухайн үедээ уралдааны автомашиныг жишээ нь Милле Миглиад оролцож буй багуудад худалдан мөнгө олох зорилготойгоор үйлдвэрлэжээ.

Мөн дэлхий дахинд өөрийн сүр хүч, тансаг хэлбэрийн загвараа ганцхан эмблемээр таниулсан шар өнгийн дэвсгэр дээр давхиж буй Азарга тэр үеэс эхлэн төрөн гарсан байна. Феррари бол Италийн спорт загварын болон Формула нэгийн уралдааны авто хөлөг үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Энэ компанийн захиргааны төв байр нь Маранелло хотод байдаг юм. Анх уралдааны автомашины жолооч байсан Энцо Феррари тус компанийг 1947 онд үүсгэн байгуулж өөрийн нэрээр түүхэнд бичиж Ферраригийн түүхийн эхлэлийг тавьжээ.

Хуваалцах