Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан морь унаач хүүхдүүдийг ирэх бямба гарагт бүртгэнэ

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхдүүдийг бүртгэх аж.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан морь унаач хүүхдүүдийг ирэх бямба гарагт бүртгэнэ
Хурдан морь унаач хүүхдүүдийг ирэх бямба гарагт бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхдүүдийг бүртгэх аж. Тодруулбал хурдан морь унаач хүүхдээ бүртгүүлэхээр ирж буй уяачид дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирэх ёстой гэнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

  • Эрүүл мэндийн дэвтрийн дугаар

  • Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг

  • Ослын даатгалын баталгаа

  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.

Хүүхдүүдийн даатгалыг "Монгол", "Практикал", "Миг", "Соёмбо", "Монре", "Хаан", "Ард", "Бодь", "Мөнх", "Номин", "Тэнгэр" зэрэг 11 компани хийнэ.

Уралдааны үед тавигдах шаардлага

  • Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.

  • 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.

  • Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна.

  • Ямар нэг шалтгаалаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх.

  • Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарах.

Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой.

Жич: Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх

Хуваалцах