Хурдан морь унадаг хүүхдүүдийн үгийг сонслоо
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж, сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгон зарласан юм. Энэ хүрээнд долоодугаар сарын 1-нд улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хурдан морь унадаг хүүхдүүдийн үгийг сонссон байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж, сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгон зарласан юм. Энэ хүрээнд долоодугаар сарын 1-нд улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хурдан морь унадаг хүүхдүүдийн үгийг сонссон байна. Уулзалтад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын уяачдын холбоо, эцэг, эхчүүд оролцжээ. Хүүхдүүд уралдааны замд машин тэрэг их явдаг учир тоостой байдаг, дээшээ татагддаг гарааны төхөөрөмж заримдаа нэг тал нь татагдахгүйгээс тээглэдэг, морь түрэгчид модоор хатгадаг, загнадаг зэрэг асуудлууд гардаг талаар ярьсан байна. Засаг дарга М.Бадамсүрэн хүүхдүүдийн болон тэдний эцэг эх, уяачдын санал болгосон анхаарах асуудлуудыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж тодорхой арга хэмжээ авахыг ажил хариуцсан хүмүүст үүрэгджээ.
Б.Отгонбавуу


















