Хурдан морьдын уралдааны бэлтгэл ажил 90 хувьтай байна
Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга өнөөдөр Хүй долоон худагт очиж хурдан морины уралдааныг зохион байгуулах ажилтай танилцлаа.
Мэдээллийн алба

Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга өнөөдөр Хүй долоон худагт очиж хурдан морины уралдааныг зохион байгуулах ажилтай танилцлаа. Шинээр 15 задгай автобус үйлчилгээнд явж, 6 мянган хүний суудал байраа эзэлж ажлын явц 90 хувьтай байна гэсэн мэдээллийг өгч байна.
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр зэрэг тэгш ой тохиож байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морьдын уралдааны салбар комисс ажлаа танилцууллаа. Морьдын уралдаан 6 насанд болно. Энэ жилийн хувьд унаач хүүхдийг гэмтэл ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд анхаарсныг дурдлаа.


















