Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан моринд хүч тамир оруулах нэрээр ашиг олж байжээ

Сүүлийн жилүүдэд хурдан морины бай шагнал өссөн. Хурдан морь сонирхогчид ч олширсон. Үүнийг дагаад малын гормон, амин дэмийн худалдаа цэцэглэжээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан моринд хүч тамир оруулах нэрээр ашиг олж байжээ
Хурдан моринд хүч тамир оруулах нэрээр ашиг олж байжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд хурдан морины бай шагнал өссөн. Хурдан морь сонирхогчид ч олширсон. Үүнийг дагаад малын гормон, амин дэмийн худалдаа цэцэглэжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ удаагийн шалгалтаар хөдөө орон нутагт малд тамир оруулдаг гэх нэрээр ашиг олсон тохиолдол илэрчээ. Хямд үнэтэй импортын чанаргүй эм бэлдмэлийг малчид зах зээлээс худалдан авсаар байгаа аж. Үүний уршгаар малын биед өөрчлөлт орж байгаа гэнэ. Энэ төрлийн буруу эм бэлдмэл хэрэглэсэн мал цаашид эмчилгээ авдаггүй байна.

Хуваалцах