Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан морины буян хишгийг 21 өрхөд хүртээжээ

“Хонгорын хурд” МСУХ Баянхонгор сумын орон гэргүй 3, 5, 6 дугаар багийн иргэн Д.Ганчимэг, Д.Өнөбөт, Б.Должинсүрэн нарт өргөө цагаан гэр олгосныг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, “Хонгорын хурд” МСУХ-ны дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан морины буян хишгийг  21 өрхөд хүртээжээ
Хурдан морины буян хишгийг 21 өрхөд хүртээжээ. Зураг: МҮОНРТ

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаанд гурван түрүү авсан Монгол Улсын тод манлай уяач "Макс" группын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар айраг, түрүүний бай мөрий болох 5.400.000 төгрөгийг Баянхонгор аймгийн амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой 18 өрхөд тус бүр 300.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж үзүүлэв.

Мөн “Хонгорын хурд” МСУХ Баянхонгор сумын орон гэргүй 3, 5, 6 дугаар багийн иргэн Д.Ганчимэг, Д.Өнөбөт, Б.Должинсүрэн нарт өргөө цагаан гэр олгосныг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга О.Тойвгоо, “Хонгорын хурд” МСУХ-ны дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гардууллаа.

Дээрх гэр болон мөнгөн тусламжид хамрагдсан өрхийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Баянхонгор сумын багийн дарга нар хамтран нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай өрхийн судалгаанаас 34 айл өрхийг сонгон нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр сонгосон байна. Ийнхүү хурдан морины буян хишгийг Хонгор нутгийн 21 өрх айл хүртэв.

Хуваалцах