Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан удмын морь хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ

2017 оны эхний хагас жилийн байдлаар ЦЕГ-ын албаны нохойг мөрдлөгө, сонгон ололт, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлээд байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан удмын морь хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ
Хурдан удмын морь хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

2017 оны эхний хагас жилийн байдлаар ЦЕГ-ын албаны нохойг мөрдлөгө, сонгон ололт, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлээд байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э-ээс ирүүлсэн “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагын дагуу Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, албаны УОКС дуудлагатай нохойг мөрдлөгө хэлбэрээр ашиглан, тухайн гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ.

Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн тус хурдан удмын морийг хулгайлан махалж байгаад баригдсан гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Хуваалцах