Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хурдны замд осол гарч, 18 хүн амиа алджээ

Өчигдөр оройн 20 цагийн /орон нутгийн цагаар/ орчимд БНХАУ-ын Аньхуй мужийн Фуянг хотын хурдны замд томоохон хэмжээний авто осол гарч, үүний улмаас 18 хүн амиа алдаж, 21 хүн гэмтэж бэртсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдны замд осол гарч, 18 хүн амиа алджээ
Хурдны замд осол гарч, 18 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр оройн 20 цагийн /орон нутгийн цагаар/ орчимд БНХАУ-ынАньхуй мужийн Фуянг хотын хурдны замд томоохон хэмжээний авто осол гарч, үүний улмаас 18 хүн амиа алдаж, 21 хүн гэмтэж бэртсэн байна. Уг хурдны замд гарсан осолд, ойролцоогоор 30 гаруй тээврийн хэрэгсэл өртсөнөөс, 14 нь зорчигчийн том оврын автобус байсан байна. Ослын дараа гал гарч, өтгөн хар утаа тус бүс нутгийг бүрхсэн учир хурдны замыг түр хязгаарлажээ.

Осол болсон газарт 100 гаруй гал сөнөөгч 3 цагийн турш ажиллаж, галыг унтраасан байна. Одоогоор осол болсон газарт мөрдөн байцаагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тус улсын сиситв-ийн мэдээлж байгаагаар, осол болсон тухайн бүс нутагт, өтгөн манан буусан байсан гэж мэдээллээ. Тиймээс, хурдны замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас үүдэж, уг осол гарсан байх магадлалтай юм байна.

Сүүлийн жилүүдэд, Хятадын хурдны замд томоохон хэмжээний авто осол их гарах болсон. Эдгээр нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс ихэвчлэн гардаг аж. Өнгөрсөн 2015 оны байдлаар, зөвхөн Хятадын хурдны замд нийтдээ 180 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэнээс 580 мянган хүн авто ослын улмаас амиа алджээ. Нийт гарсан ослын 90 хувь нь, зам тээврийн хууль тогтоомж зөрчсөн жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. Энэ он гарсаар, хамгийн сүүлд, өнгөрсөн 8 дугаар сард Хятадын хойд хэсэгт байрлах хурдны замд, томоохон хэмжээний авто осол гарч, үүний улмаас 32 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртэж байсан байна.

Хуваалцах