Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хурдны замны гүүр нурсаны улмаас 22 хүн ор сураггүй алга болжээ

Энэтхэгийн баруун зүгийн Мумбай хотын хурдны замын дагуу байрладаг гүүр нурсны улмаас хоёр нийтийн тээврийн автобус үерлэсэн гол руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарлаа.

О.
О.Хатанбаатар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдны замны гүүр нурсаны улмаас 22 хүн ор сураггүй алга болжээ
Хурдны замны гүүр нурсаны улмаас 22 хүн ор сураггүй алга болжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн баруун зүгийн Мумбай хотын хурдны замын дагуу байрладаг гүүр нурсны улмаас хоёр нийтийн тээврийн автобус үерлэсэн гол руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Одоогийн байдлаар уг ослын улмаас 22 хүн ор сураггүй алга болоод байгаа юм.

Одоо Энэтхэгийн онцгой байдлын албаныхан ослын шалтгааныг тогтоож, ор сураггүй алга болсон иргэдийг хайж олох ажиллагааг эхлүүлээд байна. Тус бүс нутагт ойрын өдрүүдэд хүчтэй бороо орсон нь хурдны зам дээгүүр нь тавигдсан Савитри голыг үерлэхэд хүргэжээ. Үерийн үеэр их хэмжээний хог хаягдал гол руу орсон нь гүүрний суурийг эвдэлж, нурахад хүргэсэн байж болзошгүй аж. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар алга болсон 2 нийтийн тээврийн автобусанд нийтдээ 18 зорчигч, 4-н жолооч үйлчлэгч нийтдээ 22 хүн явж байжээ.

Хэдийгээр одоо олон орны жуулчид Энэтхэгт очсон байгаа ч, осолдсон хүмүүсийн дунд гадаадын иргэн байхгүй болох нь тогтоогдсон байна. Энэтхэг улсад борооны улирал эхлээд байгаа бөгөөд энэ жилийн хувьд өнгөрсөн онуудтай харьцуулбал харьцангуй их хур тунадастай байгаа юм. Ослын дараа хүчтэй бороо үргэлжлэн орж байгаа нь эрлийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг албаныхан мэдээллээ.

Зөвхөн өнгөрсөн сард гэхэд үерийн улмаас 180 гаруй хүн амь үрэгдээд байгаа болохыг онцгой байдлын албаныхан сануулсан байна. Мөн алга болсон иргэдийг амьд олох магадлал туйлын бага байгаа болохыг мэдэгджээ. Тиймээс дэлхийн улс орнууд өөрийн Энэтхэгт аялж, амьдарч байгаа иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Хуваалцах