Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хурдны замуудыг хааж, зарим нислэлийг цуцлаад байна

Зүүн хойд нутгийн Аньхуй мужид зарим газар үзэгдэх орчин 50 метр хүртлээ хязгаарлагдсан бол Бээжин-Тайванийн чиглэлтэй хурдны замыг лхагва гарагийн 11 цаг хүртэл хаалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдны замуудыг хааж, зарим нислэлийг цуцлаад байна
Хурдны замуудыг хааж, зарим нислэлийг цуцлаад байна. Зураг: МҮОНРТ

Манай урд хөршид агаарын чанарын үзүүлэлт муу хэвээр байна. Сүүлийн хэдэн өдрийн турш БНХАУ-ын хойд нутгаар агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, аюулын улаан дохиог асаасан тухай бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, нийслэл Бээжин хотод өнөө өглөөний байдлаар үзэгдэх орчин 500 метрээр хязгаарлагдаж, 12 хурдны замыг хаасан байна. Энэ байдал бямба гарагийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс нь мэдээлж байна.

Харин хойд нутгийн Хэбэй мужид байдал бүр дор буюу авто машин, явган зорчигч аль аль нь өтгөн утааны улмаас хөдөлгөөнд оролцоход саад учраад байна. Орон нутгийн нисэх онгоцны буудлууд мягмар гарагаас хойш 172 нислэгийг цуцалсан тухай мэдээ ч ирж байна.

Зүүн хойд нутгийн Аньхуй мужид зарим газар үзэгдэх орчин 50 метр хүртлээ хязгаарлагдсан бол Бээжин-Тайванийн чиглэлтэй хурдны замыг лхагва гарагийн 11 цаг хүртэл хаалаа.

Хуваалцах