“Хүрээлэн буй орчин-эрүүл мэнд” хэлэлцүүлэг болов
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам хамтран “Хүрээлэн буй орчин-эрүүл мэнд” сэдэвт бага хурлыг өчигдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам хамтран “Хүрээлэн буй орчин-эрүүл мэнд” сэдэвт бага хурлыг өчигдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт байгаль орчны болон эрүүл мэндийн салбарын усны чанар, хөрс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдол, химийн бодисын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Хурлаар усны чанар, хөрс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдол, химийн бодисын бохирдлын чиглэлээр ажиллаж байгаа ажлын хэсэг тус бүрийн судалгаа, шинжилгээний ажилтай танилцан, тэдгээрийн үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.


















