Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж хэрэглэгчдийн анхааралд...
Хэрэв та гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчийн техникийн мэдээллийг шалгаад үзвэл ихэнх нь R-134a, R-600a хөргөх бодисуудыг ашигласан байгаа.
Мэдээллийн алба

Хэрэв та гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчийн техникийн мэдээллийг шалгаад үзвэл ихэнх нь R-134a, R-600a хөргөх бодисуудыг ашигласан байгаа. Гэр ахуйн хөргөгч, хөлдөөгчний хувьд R-600a хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй бодис юм.
Харин агааржуулагч төхөөрөмж, хүнсний дэлгүүрийн томоохон хөргүүр, лангуунуудын мэдээллийг харвал R-22, R-410a, R-404A хөргөх бодистой тоног төхөөрөмжүүд дийлэнх нь байгаа. R-22 бол озон задалдаг, хэрэглэж болох хэмжээг нь жилээс жилд багасган хилээр оруулж байгаа бодис.
Хэрэв шинэ агааржуулагч эсвэл томоохон хөргөлтийн тоног төхөөрөмж худалдаж авах гэж байгаа бол R-22 хөргөх бодистойг авахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь 2030 он хүртэл уг бодисын импортын квот жилээс жилд багасах учир зах зээл дээр олдоц багасч, үнэ нь өснө.

Тиймээс та нэгэнт авсан тоног төхөөрөмжөө хөргөх бодисоор цэнэглүүлж чадахгүй, шинийг авахаас өөр аргагүйд хүрнэ гэж Өвөрхангай аймгийн МХГ-аас мэдээллээ.


















