Хуримын ордонд 67 хос хуримлахаар бүртгүүлжээ
Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна.
Жил бүрийн энэ өдөр хурим найр, сэвлэг үргээх ёслол хамгийн олон болдог билээ. Энэ уламжлал ёсоор өнөөдөр гэрлэх ёслолын ордонд 67 хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлжээ.
Хуримын ёслол хулгана буюу шөнийн 01:40 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Дашрамд дурдахад, манай улсын гэрлэх ёслолын ордон анх 1976 онд үүдээ нээж Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулж байсан түүхтэй юм байна.


















