Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрсний байнгын хяналт мониторингийн цэгийн тоог нэмлээ

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хөрсний байнгын хяналт, мониторингийн цэгийн тоог 500 цэгээр нэмэгдүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний байнгын хяналт мониторингийн цэгийн тоог нэмлээ
Хөрсний байнгын хяналт мониторингийн цэгийн тоог нэмлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хөрсний байнгын хяналт, мониторингийн цэгийн тоог 500 цэгээр нэмэгдүүллээ.

Хяналт монитиронгийн цэгүүдийг тодорхойлсноор хүнд металл, болон нянгийн бохирдлын хэмжээ, тархацын өөрчлөлтийг тодорхойлох, цаашид бохирдол бууруулах, саармагжуулах технологи боловсруулах, эх үүсвэрт хяналт тавих, мөн бүс нутгийн хүн ам, амьд организмын аюулгүй оршин тогтнох нөхцөлийг хангахад чиглэсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд суурь мэдээлэл болох чухал ач холбогдолтой юм.

Хяналтын цэгийн мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дундын мэдээллийн санд нээлттэй байршуулна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах