Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөрсний бохирдлоор дамжин газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” хэлэлцүүлэг хийв

“Хөрсний бохирдлоор дамжин газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг тус дүүргийн хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нийт 68 хүн оролцоотой зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөрсний бохирдлоор дамжин газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” хэлэлцүүлэг хийв
“Хөрсний бохирдлоор дамжин газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” хэлэлцүүлэг хийв. Зураг: МҮОНРТ

Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран Дэлхийн усны өдрийг угтан “Хөрсний бохирдлоор дамжин газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийг тус дүүргийн хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нийт 68 хүн оролцоотой зохион байгууллаа.

Сургалт-хэлэлцүүлгээр Усны тухай хуулиар Засаг дарга нарын хүлээсэн эрх, үүрэг, усны чанар, эрүүл зан үйл, Сүхбаатар дүүргийн хөрсний бохирдол, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ариун цэврийн байгууламжийн технологийн шийдэл сэдвээр Туул голын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь” МОН-9189 төсөл, Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв байгууллагуудаас мэдээлэл хийж, санал солилцон харилцан ярилцлаа.

Оролцогсод олж авсан мэдлэг, мэдээллээ иргэдэд түгээн, Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын талаар олон нийтэд сурталчлан таниулж зан үйл, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Хуваалцах