Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрсний бохирдол эрүүл мэндэд хортой

Хаврын улиралд хөрсний бохирдол ихэсдэг. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл нэмэгддэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний бохирдол эрүүл мэндэд хортой
Хөрсний бохирдол эрүүл мэндэд хортой. Зураг: МҮОНРТ

Хаврын улиралд хөрсний бохирдол ихэсдэг. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл нэмэгддэг. Тухайлбал, цусан суулга, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Гэр хорооллын айл өрхийн ихэнх хувийн бие засах газар нь стандартын бус. Энэ нь хөрсний бохирдлыг бий болгоход ихээр нөлөөлж байна.

Бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар уушгинд нэвтрэн, гадаа бие засах газрын ус нь ундны устай холилдсоноос иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн гэр хорооллын бие засах газар нь хөрсний бүрхэвчийг устгаснаас чулуулаг нь ил гарч, хөрсний эвдрэл үүсгэдэг. Ийм хөрс шороо нь химийн хорт бодис ялгаруулж, бактерлогийн зэвсгээс дутахааргүй чимээгүй хор хөнөөл дагуулгийг эмч, судлаачид хэлж байна. Энэ талаар бид НЭМХ-ийн орчны бохирдлын газрын дарга н.Энхтуяагаас тодрууллаа.

Хуваалцах