Хөрсний бохирдол ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ
Хөрсний бохирдол нь иргэдийн эрүүл мэнд болоод ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг судлаачид хэлдэг.
Мэдээллийн алба

Хөрсний бохирдол нь иргэдийн эрүүл мэнд болоод ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг судлаачид хэлдэг. Усны бохирдлоос шалтгаалан гэдэсний суулгалт өвчин, халдварт шар, цусан суулга гэх мэт өвчлөл ихэсдэг байна.
Тэр дундаа цусан суулга өвчний тохиолдол жилээс жилд нэмэгдэж, гэдэсний халдварт өвчний 30-40 хувийг эзлэх болжээ. Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг нь зориулалтын бус нүхэн жорлон, ил задгай хог хаягдал юм. Тухайлбал, гэр хороололд 800 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг.
Энэ нь хөрсний бохирдлын гол эх үүсвэр болоод зогсохгүй ундны усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ. Ундны усны чанар аюулгүй байдалд хийсэн судалгааны талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан н.Эрдэмбаяраас тодрууллаа.


















