Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрсний бохирдол үүссэн талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 15 га газарт эвдрэл, доройтол, бохирдлыг саармагжуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд талбайнуудын онцлог,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний бохирдол үүссэн талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Хөрсний бохирдол үүссэн талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 15 га газарт эвдрэл, доройтол, бохирдлыг саармагжуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд талбайнуудын онцлог, бохирдлын төрөл, хэмжээнээс шалтгаалан авч хэрэгжүүлэх арга хэмжээг технологийн дагуу хийж гүйцэтгэхээр дүүрэг, хороодтой хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 10 га талбайд хөрсний хүнд металлын бохирдол бууруулах, нөхөн сэргээлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр хром, хүнцэл, молибдены агууламж 70 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах