Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрсний чийг хангалтгүй байна

2020 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг, Дорнодын Халхгол,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний чийг хангалтгүй байна
Хөрсний чийг хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

2020 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баруунхараа, Төвийн Угтаал, Эрдэнэсантад хангалтгүй байна.Төмс тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Зүүнхараа, Баруунхараа, Төвийн Баянчандмань, Дархан-Уулын Алтангадас, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Жаргалантад дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Угтаалд хангалтгүй байна.Уринш болон гуурстай талбайд хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Төвийн Эрдэнэсантад хангалтгүй байлаа.Эх сурвалж: Ус цаг агаар, орчны шинжилгээний газар

Хуваалцах