Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хөрсний гулгалтын улмаас хохирсон иргэд гомдолтой байна

Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотод хөрсний гулгалт болсноос хойш долоо хоног өнгөрч байна. "Синьхуа" агентлагийн мэдээлж байгаагаар нурангид

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний гулгалтын улмаас хохирсон иргэд гомдолтой байна
Хөрсний гулгалтын улмаас хохирсон иргэд гомдолтой байна. Зураг: МҮОНРТ

Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотод хөрсний гулгалт болсноос хойш долоо хоног өнгөрч байна. "Синьхуа" агентлагийн мэдээлж байгаагаар нурангид дарагдан долоон хүн амь үрэгдсэн, 75 хүн одоог хүртэл ор сураггүй байна. Хөрс гулгах үеэр 33 барилга нурж, шавар шороонд дарагдсан, мөн ойролцоох байгалийн хийн хоолой дэлбэрсэн юм. Одоогоор эрлийн багийнхан нурсан хөрс шороон дороос хүмүүсийг үргэлжлүүлэн хайж, энэ ажилдаа газар ухах тоног төхөөрөмж ашиглаж байна.

Өнөөг хүртэл нурангиас ганцхан хүнийг эсэн мэнд олсон, мөн эрлийн явц удаашралтай байгааг ажиглагчид хэлж байгаа. Аж үйлдвэрлэл төвлөрсөн бүсэд тооцогддог Шэньжэнь хотод хөрсний гулгалт үүссэн нь овоолсон барилгын хог хаягдал нурснаас үүдэлтэй гэх дүгнэлтийг холбогдох албаныхан гаргаад байгаа. Гамшиг болсон бүсэд оршин суудаг 150 гаруй хүнийг ойролцоох биеийн тамирын зааланд нүүлгэн, байршуулаад байна.

Японы Эн-Эйч-Кэй сувгийн дамжуулснаар гамшгийн шалтгаан, хариуцах этгээд, мөн гамшигт өртсөн иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл дутмаг байгаад орон нутгийнхан бухимдаж байна. Засгийн газар болон холбогдох компанийнхан гамшигт орон гэрээ алдсан, гэмтэж хохирсон хүмүүстэй огт холбоо бариагүйд иргэд гомдолтой байгаа юм.

Хуваалцах