Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрсний нуралт барилгын сууринд нөлөөлж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ

БГД-ийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр "Би Жи Би Жи" ХХК-ийн зөрчилтэй үйл ажиллагааны улмаас нурахад ойрхон болоод байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний нуралт барилгын сууринд нөлөөлж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ
Хөрсний нуралт барилгын сууринд нөлөөлж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр орой 21.00 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16 дугаар байрны 48 айлын 240 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, тус дүүрэгт байрлалтай “Эрхэс” зочид буудалд түр байрлуулсан байна. Тодруулбал, БГД-ийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр "Би Жи Би Жи" ХХК-ийн зөрчилтэй үйл ажиллагааны улмаас нурахад ойрхон болоод байгаа аж.

Энэ талаарх эхний мэдээллийг дүүргийн Засаг дарга Д.Оросоо олон нийтэд хүргэсэн бөгөөд өчигдөр үдээс хойш орон сууцны иргэдтэй уулзаж, учир байдлыг тайлбарласан байна. Түүнээс энэ талаар тодруулахад “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл олгосон байгууллага нь гомдол, хүсэлт гаргасаар байхад холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаад харамсаж байна. Өчигдөр 15 цагаас дүүргийн онцгой комисс, дүүргийн цагдаагийн удирдлага хуралдаж, иргэдийг нүүлгэж, байрыг хамгаалалтад авах шийдвэр гаргасан. Хамгийн гол нь байрны хажуу талд барьсан барилгын сууринд нуралт өгч эхэлсэн. Тиймээс хөрсний нуралттай холбоотойгоор нурах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж урьдчилан сэргийлж байна. Мөн барилга барих гэж байгаа компанийн зөвшөөрлийг хүчингүй болгох, барилгыг бэхжүүлэх шийдвэр гаргаад ажиллагаа хийгдэж байна. Барилгын суурийг хэдэн метр ухсан талаарх дүгнэлтийг өнөөдөр мэргэжлийн байгууллагын шинжээч гаргана. Энэхүү компанийн барилга барих гэж байсан газар хуучин граш байсан. Өнөөдөр шаардлагатай хөрөнгө мөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгөөс шийдэж байна. Гэхдээ учирсан хохирлыг “Би Жи Би Жи” компани бүрэн барагдуулна” гэлээ.

Харин зөвшөөрөл өгсөн гэх НЗДТГ-ын холбогдох албаныхан өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх бөгөөд мэдээний дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

Хуваалцах