Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хөрсний нуранги болж, 28 хүн амиа алджээ

Мөн нутгийн таван иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан байна. Аадар борооны улмаас хөрсний гулгаа үүссэн бөгөөд ням гарагийн өглөө Портачуэло тосгонд найман байшин чулуу, шаварт дарагджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний нуранги болж, 28 хүн амиа алджээ
Хөрсний нуранги болж, 28 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Колумбын Каука мужид хөрсний нуранги болж, 28 хүн амиа алджээ. Мөн нутгийн таван иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан байна. Аадар борооны улмаас хөрсний гулгаа үүссэн бөгөөд ням гарагийн өглөө Портачуэло тосгонд найман байшин чулуу, шаварт дарагджээ.

Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке гамшиг болсон газарт очсон байна. Тэрбээр гамшигт өрсөн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлж, гамшгийн үр дагаврыг хурдан арилгана гэж амлажээ.

Хөрсний гулгаанд зөвхөн Портачуэло тосгон төдийгүй Панамерикийн замын хэсэг ч өртсөн юм. Үүний улмаас Колумбыг Эквадортой холбодог авто замын хөдөлгөөн зогсчээ.

Хуваалцах