Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөрсний нуранги дороос амьд үлдсэн хүн олох найдвар муу байна

Шри Ланкад гурван өдөр үргэлжилсэн ширүүн аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, тус улсын төв хэсэгт оршдог Кегалле дүүргийн

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрсний нуранги дороос амьд үлдсэн хүн олох найдвар муу байна
Хөрсний нуранги дороос амьд үлдсэн хүн олох найдвар муу байна. Зураг: МҮОНРТ

Шри Ланкад гурван өдөр үргэлжилсэн ширүүн аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, тус улсын төв хэсэгт оршдог Кегалле дүүргийн гурван тосгон хөрсний нурангид дарагдаад байна. Өчигдөр эрлийн баг нурангин доороос 14 хүний цогцос илрүүлсэн талаар мэдээ ирж байсан. Харин бороо үргэлжлэн орж байгаа учраас эрлийн ажиллагаа удааширч, нурангин дороос амьд хүн олох найдвар тасарч эхэлсэн байна.

Кегалле нь Шри Ланкийн нийслэл Коломбо хотоос 72 км зайд оршдог юм. Энэ бүс нутгаас аврагчид гамшигт үзэгдлийн улмаас ор сураггүй болсон 134 хүнийг эрж хайж байгаа юм. Үүнээс гадна Шри Ланкийн бусад бүс нутагт үер, хөрсний гулгалт олон тоогоор үүсчээ. Эдгээр гамшгаас амь үрэгдсэн хүний тоо нийтдээ 43-т хүрсэн гэдгийг холбогдох албаныхан баталгаажуулаад байна.

Мөн гамшгийн улмаас 350 орчим мянган хүний орон гэр нурж сүйдсэн байна. Шри Ланкийн гамшигтай тэмцэх төв ор сураггүй байгаа хүмүүсийг эрж хайх ажлын явцын тухай шинэ мэдээг Твиттер хуудсаараа шуурхай дамжуулж байгаа юм. Тус төвийн уламжилснаар амь үрэгдсэн хүмүүсээс гадна 28 хүн гэмтэж шархаджээ. Гамшигт нэрвэгдсэн 3 тосгоны нэг болох Сирипура тосгон 12 метр зузаан хөрс шаварт дарагджээ.

Эдгээр тосгонд тус бүр 1000-1500 оршин суугч амьдардаг байсан аж. Зарим бүсийн зам гүүр хаагдсан учраас аврах ажиллагаанд саад учруулж байна. Мөн нисдэг тэргээр ч хүрэх боломжгүй бүс нутаг байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Шри Ланкийн зэвсэгт хүчний албан хаагчдаас эрлийн баг дайчилсан байна.

Хуваалцах