Хөрсний усыг ахуйн хэрэглээнд ашиглана
Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн дагуу Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд хөрсний болон гадаргуугийн усыг ашиглах, ашиглаад гарсан бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасны дагуу уг ажлыг эхлүүлж байгаа аж. Мөн энэ ажлын хүрээнд авто машин угаалгын газруудад усыг дахин ашигладаг болгох талаар санал боловсруулж, хотын баруун хэсгийн хөрсний усны судалгааг хийхээс гадна ахуйн болон үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах санал санаачилгыг дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.