Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форум болж байна

Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран Улаанбаатар хотод “Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форумыг зохион байгуулж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форум болж байна
“Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форум болж байна. Зураг: МҮОНРТ

Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран Улаанбаатар хотод “Хүртээмжтэй даатгал-2014” Олон улсын форумыг зохион байгуулж байна.

Монгол улсын санхүүгийн салбарт анх удаа болж буй тус форум өнөөдөр, маргааш явагдах юм. Энэхүү форумаар манай орны даатгалын зах зээлийн хөгжлийн ололт амжилт, тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх аж.

Форумд даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсын зөвлөхүүд, гадаад орны даатгалын зохицуулагч байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, даатгалд хамрагддаг болон даатгалын зуучлагч дотоодын хувийн хэвшлийн, санхүүгийн салбарын төлөөлөл, даатгалын компаниуд болон бусад байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна.

Түүнчлэн форумын үеэр Монголын Даатгагчдын Холбооноос даатгалын, даатгалын зуучлагч компаниудыг оролцуулсан үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын зах зээл дэх үйл ажиллагааны цар хүрээг олон нийтэд болон бизнесийн байгууллагуудад танилцуулах ажээ.

Хуваалцах