Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрөг зурахдаа бичгийн машин ашигладаг Энэтхэгийн уран бүтээлч...

Энэтхэгийн зураач Гурумурти сүүлийн 50 гаруй жилийн туршид бичгийн машин ашиглан гайхалтай бүтээлүүд туурвиж иржээ. Тэрээр ийм өвөрмөц аргаар Махатма Ганди,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрөг зурахдаа бичгийн машин ашигладаг Энэтхэгийн уран бүтээлч...
Хөрөг зурахдаа бичгийн машин ашигладаг Энэтхэгийн уран бүтээлч.... Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн зураач Гурумурти сүүлийн 50 гаруй жилийн туршид бичгийн машин ашиглан гайхалтай бүтээлүүд туурвиж иржээ. Тэрээр ийм өвөрмөц аргаар Махатма Ганди, БаракОбама, Индира Ганди гээд улс төр, нийгмийн алдартнуудын хөрөг зургыг зурсан байна.

Гурумурти уг нь банкны салбарт ажилладаг байжээ. Тэрбээр чөлөөт цагаараа бичгийн машин ашиглаж өөрийн хүндэлж явдаг улс төрчдийнхөө хөрөг зургийг бүтээдэг байсан аж. Бичгийн машинаар минутад 95 үг бичиж чаддаг тэрбээр хөрөг зургаа урлахдаа ийм хурдан шивэх шаардлага гардаггүй гэжээ.

Гурумурти нь банканд ажиллаж байхдаа зурсан хөрөг зургуудаараа жижигхэн үзэсгэлэн хүртэл гаргаж байсан бөгөөд уран бүтээлдээ бүх цагаа зориулахын тулд 2001 онд сайн дураараа гавьяаныхаа амралтад гарсан аж. Одоо Гурумурти Ерөнхий сайд НарендраМодигийн анхныхад тооцогдох өнгөт хөрөг зургийг бичгийн машинаараа зурахаар төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах