Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Хөрөг зураг нь тухайн хүнийг түүхэнд мөнхжүүлэн үлдээдэг онцлогтой билээ. Тэгвэл энэ үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ
Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Монголын Уран зургийн галерейн танхимд Хөрөг зургийн үзэсгэлэн нээгдлээ. Хөрөг зураг нь тухайн хүнийг түүхэнд мөнхжүүлэн үлдээдэг онцлогтой билээ.

Тэгвэл энэ үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөрөг бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Өөрийн хөрөг”, “Ү.Ядамсүрэн”, “Зураач Маньбадар”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, До.Болдын “Барималч Амгалан”, Монгол Улсын ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Цэдэнбалын бага нас” болон зураач Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Жамсраны “Манлайбаатар”, Н.Орхоны “Жамуха хаан ба ганцаардал”, Лхагвадоржийн “Ардын жүжигчин Чимэд-Осорын хөрөг”, Б.Насанцэнгэлийн хөрөг зургууд зэрэг үе үеийн түүхэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соёл, урлагийн авьяастнуудын хөрөг, ахмад дайчин, партизаны хөрөг болон монгол бүсгүйн хөргүүд багтжээ.

Хөрөг зургийн үзэсгэлэнд бодит дүрслэлээс эхлээд орчин үеийн хийсвэр дүрслэлтэй хөргүүд ч тавигдсан байна.

Хуваалцах