Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөрөнгө оруулагч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл хүсэх нь...

УБЕГ-аас олгосон хөрөнгө оруулагчийн карт Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрөнгө оруулагч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл хүсэх нь...
Хөрөнгө оруулагч гадаадын иргэн болон түүний гэр бүлийн гишүүд визийн зөвшөөрөл хүсэх нь.... Зураг: МҮОНРТ
  1. УБЕГ-аас олгосон хөрөнгө оруулагчийн карт

  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/

  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбар

  4. Паспортын хуулбар хүчинтэй хугацаа жилээс доошгүй

  5. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо банкны хуулга, гэрчилгээ

  6. Татварын байгууллагын тодорхойлолт

  7. Офиссын түрээсийн гэрээ

  8. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирэх бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлнэ. Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн картаа авна. Бичиг баримт бүрдүүлж буй хүн ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэхтэйгээ ирнэ.

Сунгуулахдаа:

  1. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/

  2. Хөрөнгө оруулагчийн карт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт

  3. Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа эрхэдэг бол тусгай зөвшөөрлийн хуулбар

  4. Байгууллагын албаны байрны түрээсийн гэрээний хуулбар

  5. Татварын тодорхойлолт

  6. Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо

  7. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  8. 3×4 хэмжээтэй гэрэл зураг 2 ширхэг

  9. Паспорт түүний хуулбарын хамт, мэдүүлгийн хуудас

  10. Гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт

  11. Хурууны хээ өгөх /өмнө нь өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/

Хуваалцах