Хөрөнгө оруулалтын төслийг дэмжив
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Н.Батбаяр танилцууллаа.
Мэдээллийн алба

Танилцуулгад Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбрийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн төслөөр хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхжуулах ажлыг гүйцэтгэх юм байна. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 320 сая ам.доллар бөгөөд эхний үе шат 2017 онд дуусна гэлээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөтөлбөрийг дэмжиж байна, орон нутгийн хөгжил яахав, харин зээлийг дараа хэдэн онд ямар хувиар төлөхийг сонирхлоо.
2014 оны төсвийн төсөлд аймгуудын төвийг хөгжүүлэхээр 100 сая төгрөг төсөвлөгдсөн, зээл нь өрийн дарамт учруулахгүй Улаанбаатар хот өөрөө хариуцах юм байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зөвшилцөхийг дэмжиж төслийн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.