Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуруу шилний анхны хүүхэд эцэг болжээ

Хуруу шилний анхны хүүхэд Их Британид 1978 онд мэндэлсэн байдаг. Эдүгээ тус улсад жил бүр 180 мянган хуруу шилний хүүхэд төрдөг болжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуруу шилний анхны хүүхэд эцэг болжээ
Хуруу шилний анхны хүүхэд эцэг болжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн анхны хүүхэд эдүгээ 28 нас хүрч байна. Луо Юучин нэртэй түүний гэргий сая амаржиж, 3.1 кг жинтэй охин төрүүлжээ. Ингэснээр Хятадын анхны хуруу шилний хүүхэд эцэг болсон талаар тус улсын хэвлэлүүд шуугиж байна. Түүний араас Хятадын Нөхөн үржихүй Генетикийн эмнэлэг 73 мянган хүүхдийг хуруу шилэнд үр тогтоох аргаар амжилттай бойжуулсан байдаг байна.

Тус эмнэлэгийн эрдэмтэд хуруу шилэнд үр тогтоох арга нь ургийн гажиг үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг гэх уламжлалт ойлголт хоцрогдсон болохыг эцэг эхчүүд, шинээр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа ч хүндрэл бэрхшээлтэй учирсан гэр бүлүүдэд мэдээлж байна.

Хуруу шилэнд бойжсон хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй адил өсч томрон, их сургуулиа дүүргэж, эрүүл мэнд нь ч сайн байгаа юм байна. Үүнээс гадна хуруу шилний хүүхдүүд гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болох ч боломж байгааг Луо Юучин гэрчлэн харууллаа гэж шинжээчид онцолж байна. Дэлхий даяар эдүгээ хуруу шилэнд үр тогтоох аргаар мэндэлсэн 5 сая гаруй хүүхэд бий гэх тооцоо байдаг байна.

Хуруу шилний анхны хүүхэд Их Британид 1978 онд мэндэлсэн байдаг. Эдүгээ тус улсад жил бүр 180 мянган хуруу шилний хүүхэд төрдөг болжээ.

Хуваалцах