Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтооход алдаа гарчээ

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хурууны хээгээр ирц бүртгэж, саналаа өгч байхаар болсон

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтооход алдаа гарчээ
Хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтооход алдаа гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хурууны хээгээр ирц бүртгэж, саналаа өгч байхаар болсон. Гэвч Ө.Энхтүвшин гишүүн “Yes” гэж кноп дараад байхад “NO” гэж дарагдаад байх юм. Бас хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтоох гэсэн чинь манай долоон гишүүн эмэгтэй болчих юм. Ийм байдлаар санал хураахгүй ээ. Одоо бид Засгийн газрын сайд нарыг огцруулах тухай санал хураах гэж байна. Ийм алдаатай санал хураалтаар шийднэ гэж байхгүй” гэжээ. Мөн МАН-ын бүлгийн гишүүд санал хураалт будлиантай явагдана, тиймээс техникийн бусад асуудлаа шийдсэний дараа асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Хуваалцах