Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хушаат сум ургац хураалтаараа улсад тэргүүллээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланчид нэг га талбайгаас дунджаар 24,1 центр улаан буудай, 2320 га талбайгаас 4435 тн төмс хүнсний ногоо хураан авч, ургац хураалтаар улсад тэргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хушаат сум ургац хураалтаараа улсад тэргүүллээ
Хушаат сум ургац хураалтаараа улсад тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланчид нэг га талбайгаас дунджаар 24,1 центр улаан буудай, 2320 га талбайгаас 4435 тн төмс хүнсний ногоо хураан авч, ургац хураалтаар улсад тэргүүллээ.

Хушаат суманд үр тарианы 22, төмс хүнсний ногооны 8 аж ахуйн нэгж, 55 иргэн үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын тариаланчид, механикжуулагчид, ногоочид энэ оныхоо ажлыг дүгнэж ургацын баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр хамгийн их ургац хураасан ААН, иргэн, хамгийн их хадлан бэлтгэсэн иргэн, зэрэг 11 төрөлд шилдгүүдээ шалгаруулж урамшуулсан байна.

Хушаат сумын нутгийн хөрс үржил шим сайтай. Улаан буудай болон хүнсний ногоо тариалахад тохиромжтой нутаг юм. Тус сумын тариаланчид 1988 онд 24650 тонн улаан буудай хураан авч улсдаа мөн тэргүүлж байжээ.

Р.Сэргэлэн

Хуваалцах