Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ

Хушаатын тариаланчид жил бүр хураан авсан улаан буудайгаараа болон нэгж га тутмынхааа ургацаар аймагтаа төдийгүй улсдаа тэргүүн байрыг эзэлдэг. Энэхүү амжилтаараа улс, аймгийн аварга тариаланч тус сумаас жил бүр төрөн гардаг уламжлалтай. Тэдний нэг бол аймгийн аварга тариаланч хамт олон болох “Говий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ
Хушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын газар тариалангийн голлох бүс нутгийн нэг төдийгүй улсын нийт хэрэгцээт үр тарианы 60-аад хувийг Сэлэнгэ аймаг дангаараа бэлтгэн нийлүүлдэг. Үүнд нэлээн хувь нэмэр оруулж байгаа Хушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ.

Хушаатын тариаланчид жил бүр хураан авсан улаан буудайгаараа болон нэгж га тутмынхааа ургацаар аймагтаа төдийгүй улсдаа тэргүүн байрыг эзэлдэг. Энэхүү амжилтаараа улс, аймгийн аварга тариаланч тус сумаас жил бүр төрөн гардаг уламжлалтай. Тэдний нэг бол аймгийн аварга тариаланч хамт олон болох “Говийн өндөр” ХХК юм.

Тус компани энэ жил 500 гаруй га–д улаан буудай тариалахаар төлөвлөсөн байна. Тариалалтанд шаардлагатай үрээ нарлуулах, ариутгах бордох ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Үр ариутгах, машинд ачих ажиллагааг өөрсдийн боломж нөөцөд тулгуурлан механикжуулсан нь хөдөлмөрийг хөнгөвчилсөн чухал зүйл болсон төдийгүй бусад аж ахуйн нэгжүүд ч санаа авахаар бүтээл болжээ. Тэднийхэн орон нутгынхаа цаг агаарын онцлогт зохицсон, эх орны болон нутагшсан, ганд тэсвэртэй сортууды үрээр тариалалтаа хийдгээс жил бүр ургац алддаггүй байна. Тариалалтанд тарих хугацаа, үрийн норм, үр суулгах гүн зэрэг чухал нөлөөтэй. Ер нь технологийн горимыг баритлах нь гол юм гэдгийг компанийн захирал яриандаа онцолж байсан юм.

Хуваалцах