Хөшөө дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагатай
Улаанбаатар уран баримал уулзалт хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгээр нийслэлд биет бүтээл байрлуулах, шилжүүлэх, буулгахад дагаж мөрдөх журмын талаар оролцогсдоос санал авсан.
Мэдээллийн алба

Улаанбаатар уран баримал уулзалт хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгээр нийслэлд биет бүтээл байрлуулах, шилжүүлэх, буулгахад дагаж мөрдөх журмын талаар оролцогсдоос санал авсан. Оролцогсод биет бүтээл гэдгийг хөшөө дурсгал, уран баримал гэх мэт өөр үгээр орлуулах шаардлагатай. Нийслэлийн нүүр царай онгоцны буудлаас хотын төв орох замд л харагддаг. Тиймээс зам дагуу тохижилт хийж, уран баримал, хөшөө дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагатай байна. Дэлхийн бусад оронд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх төв олноор байгуулсан байдаг. Ирээдүй хойчоо урлагт дуртай болгоё гэвэл уран баримал, хөшөө дурсгалын загвар хийцэд анхаарах шаардлагатай. Сүүлийн үеийн хөшөө дурсгалууд дандаа өнгөрсөн түүхийг өгүүлсэн хөрөг баримал хэлбэртэй байна. Хуучны хөшөө дурсгалаа тордон, хаана байрлуулсан, зөвшөөрөлтэй эсэхийг судлан үзэж тусгай цэцэрлэгт хүрээлэнд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Хаа дуртай газраа хөшөө дурсгал босгож арчилж тордохгүй үлдээдгээ болих хэрэгтэй гэх мэт олон саналыг хэлсэн. Мөн хотын төвлөрлөөс хол Монголын гэсэн өвөрмөц онцлогийг харуулсан уран баримал, хөшөө дурсгалын төвтэй болох санал дэвшүүлсэн юм.


















