Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хөшөөнөөс үүдсэн Япон, БНСУ-ын хоорондох хурцадмал байдал ойрын хугацаанд намжихааргүй байна

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг Пусан хотод байрлуулснаас бол тус хоёр орны харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа билээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөшөөнөөс үүдсэн Япон, БНСУ-ын хоорондох хурцадмал байдал ойрын хугацаанд намжихааргүй байна
Хөшөөнөөс үүдсэн Япон, БНСУ-ын хоорондох хурцадмал байдал ойрын хугацаанд намжихааргүй байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байсан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг Пусан хотод байрлуулснаас бол тус хоёр орны харилцаанд хурцадмал байдал үүсээд байгаа билээ. Гэвч ойрын хугацаанд энэ хурцадмал байдал намжихааргүй байна.

Хөшөөг Пусан дахь Японы Ерөнхий консулын газрын өмнөх талбайд байрлуулсан юм. Үүнээс болж Японы Засгийн газар Өмнөд Солонгос дахь Элчин сайд, Ерөнхий консулуудаа эргүүлэн татсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд байна. Японы эрх баригчид Өмнөд Солонгосчууд хөшөөг зайлуулах арга хэмжээ авсан цагт дипломатчдаа буцаахаа мэдэгдэж байгаа юм.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга 2015 онд хоёр талын гарын үсэг зурсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Өмнөд Солонгост хандаж уриалах боломж гарвал ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Ан хоёр талын харилцааг хөгжүүлэхийн тулд тус улсын Засгийн газар энэ асуудлыг шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч одоогоор бодитой алхам хийгээгүй байна.

Хуваалцах