“Хустайн нуруу”-г жилд 18 мянга гаруй жуулчин зорьдог
Манай улсад ирсэн жуулчдын тоо өнгөрөгч онд 1 хувиар буурсан ч аялал жуулчлалын салбарт орсон ашиг орлого 8 хувиар өсчээ. Энэ нь манай улсыг зорьж ирдэг зорилтот аялагчид нэмэгдсэнтэй холбоотой гэж салбарынхан үзэж байна.
Мэдээллийн алба

Тухайлбал, хэдэн жилийн өмнө жуулчид Хөвсгөл далайг үзэхээр явдаг байсан бол одоо Төв, Өвөрхангай, Архангай аймгийг зорхи нь ихэсчээ. Үүнд “Хустайн байгалийн цогцолборт газар” ч ихээр нөлөөлж байна. Хустайн нуруунд жилд дунджаар 18 мянга гаруй жуулчин ирдэг гэж Хустайн жуулчны баазын менежер Э.Жаргалтуяа ярилаа.
Монгол оронд тахь нутагшуулах зорилгоор 1992 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалт авсан юм. Одоогоор 300 гаруй тахь 3 үржлийн суурьтайгаар задгай газар бэлчээрлэж байна.