Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хустайн нуруунаас Говь-Алтай аймагт III ээлжийн Илийг нутагшуулахаар авчирлаа

Дэлхий дээрх ховор амьтны тоонд зүй ёсоор багтдаг бугын тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрсөн нь харамсалтай. Манай улсад халиун бугын тоо 1980 онд 130 мянгад хүрч байсан бол 1990 оноос хойш эрчимтэй буурч нэн ховор амьтны жагсаалтад орсон байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хустайн нуруунаас Говь-Алтай аймагт III ээлжийн Илийг нутагшуулахаар авчирлаа
Хустайн нуруунаас Говь-Алтай аймагт III ээлжийн Илийг нутагшуулахаар авчирлаа. Зураг: МҮОНРТ

Алтайн халиун буга төрийн бус байгууллага Төв аймгийн Хустайн нуруунаас 3 дахь ээлжийн илий нутагшуулах ажлыг амжилттай тээвэрлэн Хантайширын нуруунд хүргэлээ. 2016 оноос хойш нийт 42 илийХантайширийн нуруунд тээвэрлэгдэн иржээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт ирсэн эхний ээлжийн буган сүрэг эрх дураараа идээшилж байгаа сайхан мэдээг илий маллагч Насанбат бидэнд дуулгасан юм. Тэрээр 2016 оноос хойш тасралтгүй илий маллаж түүний хөдөлмөр зүтгэлийг орон нутаг үнэлж аймгийн хөдөлмөрийн аварга болсон удаатай. Нас бие гүйцсэн бугыг тээвэрлэн нутаг сэлгэхэд багагүй хүндрэл учирдаг байна. Иймд бага насанд нь тээвэрлэн үнээний сүүгээр угжин нарийн өвсөөр тэжээн нутаг орчинд нь дасгаж байгальд амьдрах чадвар суусан цагт нь ижил сүрэгт нь нийлүүлдэг хэмээж байлаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр



Хуваалцах