Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: 0-4 насны 2853 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12962 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: 0-4 насны 2853 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвджээ
ХӨСҮТ: 0-4 насны 2853 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвджээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12962 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлжбуй 128 хүн

  • Хөнгөн – 15

  • Дунд – 106

  • Хүнд – 6

  • Нэн хүнд -1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12701, гэрээр эмчлүүлж буй 128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4961 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2853, 5-9 насны 1657 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах