Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Бэлтгэгдсэн тархвар судлаачид ажиллаж байна

ХӨСҮТ-өөс Талбарын тархвар судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Бэлтгэгдсэн тархвар судлаачид ажиллаж байна
ХӨСҮТ: Бэлтгэгдсэн тархвар судлаачид ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-өөс Талбарын тархвар судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнөөдөр тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн салбар бүрийн 77 мэргэжилтэн Монгол Улсад үүсээд буй коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах багт хуваарилагдан тэргүүн эгнээнд мэргэжлийн голлох үүрэгтэй оролцож дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монголын Талбарын Тархвар Судлалын Сургалтын хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах практикийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэргүүн эгнээнд ажиллах судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг хөтөлбөр юм.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах