Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ болон салбар лабораторид өчигдөр 609 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд “сөрөг буюу халдваргүй” гэж гарчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна
ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Зураг: МҮОНРТ

Сөүлээс транзит нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирусний халдвар илрээгүй байна. ХӨСҮТ болон салбар лабораторид өчигдөр 609 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд “сөрөг буюу халдваргүй” гэж гарчээ. Үүнд Сөүлээс транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ багтжээ. ХӨСҮТ-д ажиглалтад байгаа 22 иргэнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Монгол Улсад коронавирусний халдварын 298 тохиолдол батлагдсанаас 276 нь эдгэрээд байна.

Хуваалцах