Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй амаржжээ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.30/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй амаржжээ
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй амаржжээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.30/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.29-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 357 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

ТУХАЙЛБАЛ:

- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүн /давтан/,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүн,
- Тандалт судалгааны зорилгоор УНТЭ, УХТЭ, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-өөс цуглуулсан 6 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2174 хүн тусгаарлагдаж байна.
- Гэрийн тусгаарлалтанд 540 хүн байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 34, хүндэвтэр оноштой 11 хүн байна.
- Жирэмсэн эмэгтэй 2, хүүхэд 2 байна.

Хуваалцах