ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 иргэн эмнэлгээс гарчээ
Монгол Улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй ч энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өндөр халуурсан 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй ч энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ өндөр халуурсан 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм. Тэд халдвар гарсан БНХАУ-д зорчсон болох нь тогтоогджээ. Тиймээс тухайн иргэдийг шинэ коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж, яаралтай шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу эцсийн байдлаар өчигдөр 20:00 цагт гарч, бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тусгаарлагдсан иргэдэд зөвлөгөө өгч, эмнэлгээс гаргаад байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн яриаг сонсгоё.
Мөн ДЭМБ-аас манай улсад 2500-3000 ширхэг оношлуурыг хандивлахаар болжээ.


















