Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 600 гаруй хүн эмчлүүлж байна

Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, сүүлийн үед хурдтайгаар дэгдэж байгаа улаанбурхан өвчний талаарх мэдээллийг эмч, мэргэжилтнүүдээс авлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 600 гаруй хүн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 600 гаруй хүн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, сүүлийн үед хурдтайгаар дэгдэж байгаа улаанбурхан өвчний талаарх мэдээллийг эмч, мэргэжилтнүүдээс авлаа. Үзлэгт хамрагдаж байгаа хүний тоо хоногтоо 400 орчимд хүрч байна. Харин энэ өвчнөөр өвчилсөн, гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй хүнд өвчтөнүүдийн тоо 600 гаруй болжээ.

Халдварын дэгдэлтийг одоо бууруулах ганц арга зам бол вакцинжуулалт. Тийм ч учраас нэмэлт вакцин хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн. Өнөөдрийн байдлаар нэмэлт вакцины захиалга хийгдсэн. 948 сая төгрөгийн 350 гаруйгаар нь шаардлагатай тоног төхөөрөмж, үлдсэнээр нь вакцинаа захиалжээ. Нэмэлт вакциныг тавдугаар сараас хийх юм байна.

Вакцин хийлгэх нь өвчнөөс хамгаалах, дэгдэлтийг бууруулах арга. Тиймээс нэмэлт вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ялангуяа 18-30 насныхан нэмэлт вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлагатай гэдгийг Шадар сайд ХӨСҮТ-д ажиллах үеэрээ дахин санууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах