ХӨСҮТ: Дархан-Уул аймагт ажиллалаа
Аймаг орон нутагт "Ковид-19" халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотой ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, Халдвар судлаач Д.Бадрал, Эрсдэлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Б.Ундрах нар Дархан-Уул аймагт ажиллалаа.
Мэдээллийн алба

Аймаг орон нутагт "Ковид-19" халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотой ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, Халдвар судлаач Д.Бадрал, Эрсдэлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Б.Ундрах нар Дархан-Уул аймагт ажиллалаа. Аймгийн эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комиссын шуурхай штаб, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж шуурхай удирдлага хариу арга хэмжээний тогтолцоо, бүтэц зохион байгуулалт , тандалт, хариу арга хэмжээний талаар талууд санал солилцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА МАШ САЙН БАЙНАДархан-Уул аймгийн хувьд халдварт өвчний онцгой байдлын үеийн шуурхай, хариу арга хэмжээний баг зохион байгуулалт сайн, цар тахлын үеийн эрүүл мэндийн салбар, мэргэжлийн байгууллагын манлайллыг үлгэр жишээ тод товруун харуулж байна. Мөн ойрын хавьтлын гэрийн хяналтыг өрхийн эмнэлэг, багийн нийгмийн ажилтан болон иргэдийнхээ тусламжтай олон салбар байгууллагууд оролцож өвөрмөцөөр шийдэж ажиллаж байгаа нь сайн туршлага болж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа онцлон хэлж байлаа. Эрүүл мэндийн газар тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу өдөр тутам шуурхай хуралдаж өөрсдийн ажлыг 24 цагаар үнэлж дүгнэн хэлэлцэж дараагийн алхамуудаа шийдвэрлэж ажилладаг талаар тус аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл мөн хэллээ.
УЛААНБААТАРААС "Ковид-19"-ийн ЗӨӨВӨРЛӨГДСӨН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНАНийслэл хотоос Дархан-Уул аймгийг зорин ирэгсдээс "Ковид-19"-ийн халдвар илэрч байгааг Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Мөн халдварын тохиолдлын багагүй хувийг хүүхдүүд эзлэж байгааг хэлээд орон нутаг руу зорчих хүсэлтэй хүүхдүүдийг PCR шинжилгээнд хамруулах саналтай байгаагаа хэлж байлаа. Харин аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хувьд хүний нөөцийн асуудал төдийгүй мэргэжил арга зүйн чиглэлээр сургалт авах хүсэлтээ мөн ХӨСҮТ-ийнхөнд уламжилсан юм.

ДАРХАНД МАСКГҮЙ ХҮН БАЙХГҮЙАймгийн эрүүл мэндийн газраас "Ковид-19" халдварын талаарх хүн амын мэдлэг ойлголтыг сайжруулах, нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж иргэддээ тасралтгүй байдлаар мэдээлэл хүргэхээр Эрсдэлийн мэдээлэл харилцааны багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тохиолдлын удирдлагын бүтэцдээ оруулан ажиллаж байна. Иргэдээ сонсдог, тэднийхээ хүсэл хэрэгцээнд тулгуурлан шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг хичээдэг талаараа мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд нэгдсэн ойлголттой хэлж байсан юм. Эх сурвалж: ХӨСҮТ


















