Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 109 шинжилгээнд халдвар илрээгүй байна

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.21/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 109 шинжилгээнд халдвар илрээгүй байна
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 109 шинжилгээнд халдвар илрээгүй байна. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.21/ ээлжит мэдээлэл хийлээ.

- 2020.05.20-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 109 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Үүнд:

- Ажиглах байруудад тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
- Дорноговь аймгийн Хангийн хилийн боомтоор ирсэн ачаа тээврийн 57 жолооч,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
- Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- Орон нутгийн 13 чиглэлд галт тэргээр зорчсон 3895 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1962 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 140 байна. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
- ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хөнгөн 88, хүндэвтэр оноштой 26 хүн байна.
- Эмчлүүлж буй иргэдээс тусдаа 67 хүн ажиглалтад байгаа бөгөөд 47 нь энэ сарын 24-нд дараагийн тусгаарлалт руу шилжих аж.

Хуваалцах