Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 247 шинжилгээний хариу сөрөг гарлаа

2020 оны тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 247 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 247 шинжилгээний хариу сөрөг гарлаа
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 247 шинжилгээний хариу сөрөг гарлаа. Зураг: МҮОНРТ

2020 оны тавдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 247 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тодруулбал:

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн /давтан/,

-Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан/,

-Ажиглах байруудад тусгаарлагдсан 160 хүн,

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 5 хүн,

-"Алтанбулаг" боомтоор ирсэн ачаа тээврийн 36 жолооч,

-Улсын төв эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 32 сорьц шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1924 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 140 байна. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хөнгөн 87, хүндэвтэр оноштой 27 хүн байна.

Хуваалцах