Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 328 шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020.07.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 328 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 328 шинжилгээний хариу сөрөг гарчээ
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 328 шинжилгээний хариу сөрөг гарчээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.07.10/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.07.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 328 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

ТУХАЙЛБАЛ:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн,
- 2020.07.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн,
- Тандалт судалгааны зорилгоор СХД, ЧД, СБД-ийн нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- 2020.07.10-ны 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн байна.
- Эдгээр зорчигчдоос дөрвөн хүнийг ХӨСҮТ-д, таван хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг ажиглах байруудад тусгаарлажээ.
- Мөн 42 настай жирэмсэн эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охинтой болсон бөгөөд өдгөө ХӨСҮТ-д эмч нарын хяналтанд байгаа аж.

- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 3050 хүн байна.
- Өчигдөр шинээр 341 тусгаарлалтанд орсон бол, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 227 байна.

Үүнд:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 197 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 30 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр оноштой гурван хүн байна.
- Мөн жирэмсэн 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.

Хуваалцах