Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Элэгний гепатит "В" вирүсийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай

Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хавдар ордог

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Элэгний гепатит "В" вирүсийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай
ХӨСҮТ: Элэгний гепатит "В" вирүсийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд элэгний хавдар ордог бөгөөд энэ төрлийн хавдар нь B, C вирүсээр үүсгэгддэг. Иймээс иргэн та орон даяар тогтмол хийгддэг элэгний гепатит "В" вирүсийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдаарай.

Иргэд аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд ирж вакциндаа хамрагдах боломжтой аж.

Нийт гурван тун вакцин хийлгэх бөгөөл гурван тунгаа бүрэн авснаар 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.

Харин шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ В вирүсгүй гэсэн шинжилгээний хариугаа авч ирэн вакцинаа хийлгэх аж.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хуваалцах